Airsoft бууны бүтэц GBB

Үнэнийг хэлхэд би ч өөрөө GBB буу задлаж үзээгүй ээ. Тийм болхоор мэддэг бүхнээ л бичин сийрүүлье. Харин таньд миний мэдэхгүй зүйл байвал сэтгэгдэл үлдээж болно шүү дээ. GBB гэдэг нь Gas Blow Back гэсэн үгийн товчлол. Хийн даралтаар ажиллах  ба 25c температурт өөрийн бүрэн хүчээр буудна.

Blow Back гэдэг нь буугаа улам reality болгохын тулд жинхэнэ буу лугаа адил замаг нь буудах бүрт сойгдож байхыг хэлнэ. AEG буунд ч бас байдаг агаад нэмэлт тоноглолтой байх нь тэгж ажиллахад хүргэнэ.
GBB нь ихэвчлэн гар буу байх ба байсан хэдэн автомат нь нэгийн галаар буудна. Уг нь ч гал байхгүй л дээ хэхэ. Гар бууны магазин хэсэгт нь хийг байрлуулах ба яаж ч ажиллаад байдаг юм байгаан. AEG буу нь агаар сорж ажилладаг бол GBB нь газ (хий) сорж ажиллах бололтой.

Paintball буу нь мөн гаазын хийгээр бууддаг боловч би бээр бас л бүтэцийг нь мэдэхгүй юм байна. Мөрлөгч болгож орхидог том зүйл дотор нүүрс хүчлийн хийгээр дүүргэсэн байдаг. Хагарвал яаана.

Airsoft Gas Blow Back нь Green gas, Propane, CO2 гээд хэд хэдэн төрөл байдгийн CO2 хий л Монголд худалдаалагдана. Propane-ий хий хилээр хориотой ч барааны жагсаалтанд байхгүй, хориотой биш барааны жагсаалтанд ч байхгүй. Тусгай хэрэгсэлийн зөвшөөрөл авах хэрэгтэй болох боловч, ийм энгийн зүйлд хэрэггүй гээд өгөхгүй. Хоёрын хооронд гурвын дунд л болгочихоод байгаа улс даа. CO2-ыг 19-р хороолол Sky Hyper Market X-club болон 4-р хороолол Авто Плаза-2 төв дээр 5700₮ үнэтэй зарж байгаа.

Propane GBB pistol.
Жинхэнэ юм шиг замаг нь хойш сойгдоно, хойш тийрэлт өгнө. Магазин нь жинхэнэ хэмжээтэй. Энэ нь юу вэ? гэхээр магазинруугаа газаа шахаж оруулна гэсэн үг.


CO2 GBB Pistol.
Харагдах байдал нь дээрхээс ялгаагүй байгаа биз. Тэгвэл CO2-д үнэндээ тийм их ялгаа байхгүй. Харин магазин нь жинхэнэ хэмжээгүй ба илүү жижигхэн байдаг байна . Учир нь үлдэх хэсэгтээ CO2 газан баллоноо хийдэг.

Стандарт магазинд ойроцоогоор 20 сум орно. Ихэвчлэн төмөр биетэй байх ч эвгүй унагах юм бол дахин 15$-оор худалдаж авна шүү дээ. 15$ нь дундаж үнэ. Ааа гэхдээ бас ийм биш байдлаар CO2 хэрэглэдэг төрөл гэж байна.
1. CO2 баллонтой хийгээ adapter ашиглан propane хий хэрэглэдэг магазинд шахна.
2. CO2 баллонтой хийгээ магазиндаа хийж propane хий хэрэглэдэг гар буунд хэрэглэх.

1-р арга. Иймэрхүү adaptor гадаадаас захиалаад хил дээр хураагдчихдаг propane хийгээ хүлээсэн гар бууны магазиндаа шахаад хэрэглээд байж болно. 1 баллон CO2 газ 1 магазин дүүргэх хараахан чаддаггүй гэнэ лээ.

2-р арга. Иймэрхүү магазин гадаадаас захиалаад propane хэрэглэдэг магазинаа хадгалан үлдээгээд шинэ магазинтай гар буугаараа буудаж болох юм.

Green Gas. За үүний талаар бол миний хувьд сонсож л байсан уу? гэхээс харж ч байгаагүй зүйл интернэтээс харж үзсэнээр бол propane-тэйгээ ялгаагүй л юм шиг санагдсан бодвол экологид хор нөлөөгүй юм байлгүй дээ.

GBB Rifle.

Сэтгэгдэлээ хуваалцвал part2-ыг хийцгээе...

Нийтлэгч : Ghost

Мэдээ Airsoft бууны бүтэц GBB НийтэлсэнGhost Хэзээ 17.7.12. 0Сэтгэгдэл Airsoft бууны бүтэц GBB
 

0 сэтгэгдэл:

Post a Comment