Shooter Forum

Shooter Forum. Практик буудлага, Спорт буудлага, Airsoft, Paintball гээд бүх төрлийн буудлага мөн анчид, тамирчид, тоглогчид, хөгжүүлэгчид, хоббистикууд, сонирхогчид гээд хэн бүхэнд нээллтэй грүпп ба тус грүпп дээрх бүх мэдээ мэдээлэл хуулийн дагуу, үнэн шудрага байх хэрэгтэй.

Facebook олон нийтийн сайт дээрх уг грүппд бүх төрлийн буудагчид, буудлага сонирхогчид, буунд дуртай хүн бүрийг нэгдэхийг хүсч байна.

Практик буудлага. Галт зэвсэгийн төрөл ба ихэвчлэн цагдаа, цэргийн болон хувьдаа буу эзэмших эрх бүхий нэгжүүдэд бэлтгэл байдлаар явагддаг. Монголын Практик Буудлагын Холбоонд гишүүн болохыг хүсвэл 1200$ төлж элсэх ба жил бүр 50$-ын татвар төлөх учиртай.  
 

Спорт буудлага. Олимпд оролцдог ганц төрөл ба 4.5мм туглаган сумаар бууддаг. Алсын зайнаас хөдөлгөөн багасгах хувцастайгаар буудна. Мэргэжлийн төрөл бөгөөд мань мэт нь хазайгаад хэрэггүй биз ээ.

 
Airsoft. Энэ бол 18аас дээш насны хүүхдэд зориулсан спорт тоглоом. Европын олон орнуудад хөгжсөн ба 2009 оноос Монголд дэлгэрч эхэлсэн байна. Airsoft бол Paintball шиг хувцасан дээр толбо үлдээхгүй учир, оногдсон тоглогч өөрийгөө илчилж тоглолтоос хасна. Тийм учраас airsoft бол цэвэр шудрага зан байдлыг түгээн дэлгэрүүлэгч билээ.

Paintball. 13мм голч сумтай будган сумыг хийн даралтын тусламжтайгаар буудалцаж тоглох спорт тоглоом. Сумыг өөр дээрээ тусхад хагарч байхаар бодолцсон хувцас өмсөн битүү масктай тоглоно. Монголд хүлээн зөвшөөрөгдсөн спорт бөгөөд удахгүй airsoft маань ч ийм болох учиртай.
www.ubpaintball.mn 


Энэ мэтчилэн бүх буудлагын спортын төрлөөр мэдээ мэдээллээ хуваалцан, бусдаас туслалцаа авах гээд маш олон боломжууд энэ грүппд бий. MAGPUL сургалтаас үзсэн харсан болон, мэдэх бүхнээ Ghost миний бие нийтэж бичиж байгаа бил ээ. Та ч бас нэгдэж болно шүү. Shooter Forum

Нийтлэгч : Ghost

Мэдээ Shooter Forum НийтэлсэнGhost Хэзээ 17.7.12. 0Сэтгэгдэл Shooter Forum
 

0 сэтгэгдэл:

Post a Comment