Airsoft спортод хэрэгтэй зүйлс

Монголд эйрсофтын хөгжил тун муу байгаа болхоор хүмүүс яг юу яриад байгааг маань ойлгохгүй байгаа бололтой. Галт зэвсэг ч юм уу, хүүхдийн тоглоом ч юм уу бүү мэд.. Тэгхээр эйрсофт бол дээрх 2-ын яг голынх нь гэж хэлж болно, том хүүхдийн тоглоом.
   Эйрсофт буу нь Монголд худалдаалагддаггүй бөгөөд тун өндөр үнэтэй орж ирдэг. БНХАУ-д эйрсофт, үрлэн сумтай хүүхдийн бууг ч хориглосон байгаа учир эйрсофт буу зөвхөн ОХУ-аас орж ирдэг. ОХУ нь өөрөө өртөг өндөртэй орон учир эйрсофт бууны дундаж үнэ 800'0 төгрөг байдаг байна.
     Харин бусад нэмэлт хэрэглэлүүдийг бол БНХАУ-аас авч болох ба Монголд ч худалдаална. За одоо эйрсофт хэрэгсэлд юу хэрэгтэй болохыг тайлбарлан хүргэе...
       1. Энэ бол аюулгүй байдал, нүдний шил. Чамд эйрсофтоор тоглоход өөрийгөө хамгаалах, нүдээ сохлох аюулаас сэргийлж нүдний шил 1 дүгээрт хэрэг болно. Үүнийг 1 метрээс дотогш зайнд эйрсофт буугаар буудаж шалгах бөгөөд хагарах болон цуурах зэрэг эвдрэл гаргаргүй бол шаардлага хангаж байна гэж үзэх хэрэгтэй.
       2. Энэ бол эвтэйхэн байдаг, өвдөг тохойн хамгаалалт. Мэдээжийн хэрэг та эйрсофтоор тоглож л байгаа бол янгуучилж, ямбалах эрх байхгүй. Нэг л секундийн анхаарал алдхад та оногдох болно. Тийм ч учир та мөнхийн нуугдаж, зугтаж, гүйж, мөлхөж байх болно. Өвдөг болон тохойн хамгаалалт нь таныг өвдөглөх үед өвдөгний мэдрэлийн эс чулуу болон бусад зүйлсэд цочирхоос сэргийлдэг. Харин тохойн хамгаалалт мөлхөх үед газар тулах үүрэгтэй.
       3. Энэ бол эмх цэгц, агсамж. Энэ нь таны нэмэлт магазин болон, газрын зураг, өөрийн мэдээлэл, анхны тусламж, сум хэрэгсэл, холбоо гэх мэтийг өөрийн гарын дор байлгах үүрэгтэй. Магазинийг хурдан хугацаанд солих, анхны тусламжыг цаг алдалгүй хүргэхэд хэрэгтэй байна.
        4. Энэ бол үлдсэн зүйлс, энэ бол таны л шийдэх асуудал. Хувцас хэрэгсэл, гоёл чимэглэл тань таныг өнгөлөн далдлах ба та төдийн чинээ удаан харж байж баригдана гэсэн үг юм.
*********************************************************
       Одоо ингээд дээрх хэрэгсэлийн бүтэц болон үнэ өртгийг танилцуулъя. Мэдээжийн хэрэг эйрсофт бол өртөг өндөртэй спорт. Яг л цэргүүдийн адил зүйлсээр тоноглодог.
Eyewear, ерөнхийдөө иймэрхүү резинэн шил байдаг SafetyEye Protect. Махнаас нүд, яснаас шүд гэж яахын аргагүй нүд бол хамгийн чухал эрхэтэн. Нүдний шилүүд:
*Army shop 5.11 = 80000-120000₮
*Шонхор дэлгүүр = 40000-80000₮


Knee pad, өвдөг тохойн хамгаалалт ямрыг авах нь таны л дур. Гэвч дэндүү хатуу бол хурдан эвдэрдэг, резиний хольцтой зөөлөвтөр талдаа байвал удаан эдэлгээтэй.

*Army shop 5.11 = мэдэхгүй юм байна
*Шонхор дэлгүүр = 36000₮ (4хос)





Tactical Gloves, таны гарыг хамгаална. Газар тулхад гарлуу элдэв зүйлс шигдэж орхоос хамгаална.
*Army shop 5.11 = 45000₮
*Шонхор дэлгүүр = 45000₮ орчим
*Маршалл дэлгүүр = 30000₮
Balaclava, маск энэ нь таны нүүрний арьсыг хамгаалах бөгөөд хэрэв таньд найдваргүй санагдвал Paintball-ын хуванцар маск авсан ч болно шүү дээ.





Tactical Vest, энэ бол гайхалтай олон загвар байгаа. Авахдаа molle хэмээх Америк стандарын нэмэлт холбогчтойг авахыг зөвлөж байна. Энэ нь таныг агсамжныхаа загварыг өдөр бүр ч өөрчлөх боломжыг олгодог.
*Army shop 5.11 = мэдэхгүй юм байна.
*Шонхор дэлгүүр = 80000₮ төгрөг орчим байдаг бөгөөд маш олон төрөл байдаг.

За ингээд бас бус зүйлсийг өөрсдөө судлаж байгаад авах байлгүй дээ. Нэмж асуух зүйл байвал сэтгэгдэл бичиж үлдээгээрэй. Бид түргэн шуурхай хариу өгөхийг хичээнэ.


Нийтлэгч : Ghost

Мэдээ Airsoft спортод хэрэгтэй зүйлс НийтэлсэнGhost Хэзээ 17.7.12. 2Сэтгэгдэл Airsoft спортод хэрэгтэй зүйлс
 

2 сэтгэгдэл:

  1. Ene tegeed zaaval 18 nasnaas deesh togloh ymuu?

    ReplyDelete
  2. Бууг нь хаанаас авах юм? би өнөөдөржингөө зар хайгаад бүтэлтэй юм олсонгүй, яадахтраа зарж бгаа газар бгаа бол хэлж өгөөч загвар гэснээс үнэ л хэрэгтэй бна

    ReplyDelete